Баян-Өлгий аймагт ресторан, кафе, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр 939 тоот захирамж гаргаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг кафе, ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Манай улсын
хэмжээнд "Ковид-19" цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ийнхүү
урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсан байна.
Уг шийдвэр
өнөөдөр /2020.11.19/ оройн 18:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.