Яаралтай болон нэн шаардлагатай эмийг 30 минутын хугацаанд хүргэж өгнө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-11-23 14:53:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хориог чангатгасантай холбоотойгоор Орхон аймагт 63 эмийн сангийн 39 нь хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Гэрээр эм, эмийн хэрэгсэл хүргэж буй дээрх эмийн сангууд нь шаардлагатай эмийн 90 -ээс доошгүй хувийг бүрдүүлсэн учир  зөвшөөрөл авсан байна.

Эмийн хүргэлтийг эм зүйч, эм найруулагч зэрэг мэргэжлийн хүмүүс хийнэ. Ингэхдээ яаралтай болон нэн шаардлагатай эмийг 30 минутын дотор хүргэх бөгөөд захиалгыг өглөө 10:00 - 19:00 цаг хүртэл холбогдох эмийн сангийн утасны дугаараар болон Erdenet.mn сайтын Онцгой комисс гэсэн цэсэнд  хандан захиалга өгөх боломжтой юм. Эдгээр  39 эмийн сангаас хоёр  нь 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Тарилгын уусмал антибиотик зэргийг жорын дагуу олгоно. Мөн сэтгэцэд нөлөөт буюу сэтгэл сэргээх, сэтгэл засах зэрэг эмийг 15 хоног, даралт зүрх судасны эмийг 1 сарын хэрэглээнээс хэтрэхгүйгээр олгох гэнэ.. 

Related news