Шүүх байгууллагынхны тэмцээн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-05-30 14:59:14

Монгол Улсад Шүүх байгуулагдсаны 105 жил, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Энэхүү ойн баяр болон Монголын Хуульчдын өдөрт зориулан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь хуулийн байгууллагуудын дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион явууллаа. Уг тэмцээн сагсан бөмбөг, гар бөмөг, одон бөмбөг, дардас гэсэн төрлүүдээр маш өрсөлдөөнтэй боллоо. Энэ удаагийн тэмцээний анхны шилжин явах цомыг Тахарын хэсгийн хамтарсан багийн хамт олон хүртсэн юм. Цаашид энэхүү тэмцээнийг Шүүх байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж, “Шилжин явах цом”-ыг тэргүүн байр эзэлсэн байгууллагад гардуулан өгч байхаар тогтлоо.

Тэмцээнд Сайхан сум дахь Прокурорын газар, Тахарын хэсэг, Цагдаагийн тасаг зэрэг байгууллагууд оролцлоо.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news