Есөн сумын Засаг даргыг батламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-17 18:00:29

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн есөн сумын Засаг даргыг батламжлаад байна. Тодруулбал, Хөлөнбуйр сумын Засаг даргаар У.Ганхуяг, Баяндун сумын Засаг даргаар Х.Хүрэлчулуун, Чойбалсан сумын Засаг даргаар Г.Төрболд, Баянтүмэн сумын Засаг даргаар А.Энхтүвшин, Булган сумын Засаг даргаар Ө.Сүхсайхан, Матад сумын Засаг даргаар Ө.Цэвээнсүрэн, Хэрлэн сумын Засаг даргаар О.Пүрэв-Очир, Халх гол сумын Засаг даргаар Х.Хүрэл-Эрдэнэ, Сэргэлэн сумын Засаг даргаар Б.Гантулга нарыг батламжилжээ.

Дээрх сумдын ИТХ-аас өргөн барьсан нэрсийг хуулийн дагуу АТГ-т хянаж хариу ирүүлсний дагуу томилсон гэв. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Монгол Улс "Ковид-19" халдварыг дотооддоо алдаж, хөл хорионы дэглэм тогтоогоод буй энэ үед сумдын Засаг дарга нарыг хуулийн дагуу шуурхай томилж, эрхзүйн чадамжтай болгох нь чухал" гэсэн юм.   

Related news