Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр баярын жагсаал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-02 01:07:46

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхэд залуучуудын паркад хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ баярын цуглаан зохион байгуулав.

Баярын жагсаал цуглаан болж, төрөл бүрийн тоглолт, тэмцээнүүд зохиогдож,  авъяаслаг хүүхдүүдийн уран сайхны тоглолт зохиогдлоо.

Баярын үеэр  багачуудын гимнастикийн тэмцээн, 7-12 насныхны дугуйчдын болон уран зургийн уралдаан боллоо. Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй 900 орчим хүүхэд бий. Тэдний 450 нь бусдын асрамжинд байдаг.  Аймгийн ЗДТГ-аас эдгээр хүүхдүүдэд баярын бэлэг гардууллаа.

Ш.Айзаря

Related news