Гашууны гол тасрах нь ээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-02 18:28:52

Увс аймгийн Улаангом сумын төв дундуур урсдаг Гашууны гол тасрахад тун ойрхон байна.

Газар тариалан эрхлэгчид Улаангомын дээд талаар Гашууны голын уснаас боож, зарим хэсгийг нь Тээлийн боомын шуудуйгаар урсгаж газар тариаланд ашиглах болсноос үүдэн ийнхүү тус голын ус тасрах дээрээ тулж очоод байна. Одоогоор булаг гэхээр жаахан юм урсаж байгаа ч хогонд дарагдаж, зарим ухвар мөчид хүмүүс машин тэргээ угааж байгаагаас үүдэн голын ус нэлдээ бохирджээ.

Урин дулаан цаг ирсэн энэ үед хүмүүс амарч зугаалахдаа голын ойр орчныг бохирдуулах нь улам нэмэгдэж байна. Цагтаа Гашууны гол нь морь мал хөл алдахаар гүнзгий, ширүүн урсгалтай, хоггүй цэвэр орчинтой байсан юм.

Увс аймаг Б.Батхүү

Related news