“Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн"-г байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 19:03:34

Өмнөговь аймгийн Цогт-овоо суманд “Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн"-г байгуулан эх үрсийн баяраар ашиглалтад орууллаа. Тус сумын анхны хүн эмнэлгийн суурин дээр "Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн" байгуулсан аж.

Уг сумын унаган иргэд  төрсөн газраа хөрвөөх, дээдлэх уламжлалт зан үйлийг хадгалахад шинээр байгуулсан талбайн утга учир оршиж байгаа билээ. Энэхүү талбайг нутаг орондоо төрж өссөн хүмүүсийн хандиваар бүтээсэн байна.

"Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулсан нь эх үрсийн нандин холбоо, эх нутгийн харилцан шүтэлцээ, амьд холбооны бэлгэдэл болсон сайхан ажил боллоо гэж нутгийн иргэд ам сайтай байна.

Цогт-Овоо сум нь 1959 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар жишиг сум болтол хөгжжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news