Дарханд 167 үйлдвэр тооллогод хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:16:46

Дархан-Уул аймагт аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн тооллогын бүртгэлд 167 үйлдвэр бүртгүүлжээ.

Монгол Улс хичнээн үйлдвэртэй вэ?, тэдний хэд нь жижиг, дунд үйлдвэр вэ? гэсэн асуултад шууд хариулах тооцоолол одоогоор манай оронд байхгүйгээс Аж үйлдвэрийн яам улсын хэмжээнд үйлдвэрийн тооллогыг эхлүүлсэн. “Үйлдвэрийн улсын цахим бүртгэлийн тооллого”-ыг бүх аймаг сум, дүүрэгт нэгэн зэрэг явагдаж байна.

Тооллогод хамрагдснаар үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар дамжуулж олон нийтэд сурталчилж нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэлд суурилан зохион байгуулах, Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан авалтад нийлүүлэх, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах олон давуу тал, ач холбогдолтой аж. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news