Эрдэнэт хотын барилгууд газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-20 15:00:48
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын 1-6 дугаар хорооллын бүх барилга газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй гэж МХГ-ын Улсын байцаагч Н.Азхүү хэллээ.

Тэрээр мөн, “Эрдэнэт хотыг 1976 онд Зөвлөлтийн барилгачид барьж байгуулж байсан бөгөөд ингэхдээ хотыг зүүн талаас нь буюу 1,2-р хорооллоос барилгын ажлыг эхлүүлж байсан. 1976-1980-аад он хүртэл газар хөдлөлийн 9 баллд тооцож  барьсан байдаг. Үүнд Үйлчилгээний төв, Холбоо, эмнэлэг, 1,2-р хорооллын бүх байр хамаарна. Газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй байхаар төлөвлөж барьсныг юугаар нь ялгаж байна гэхээр угсармал, тоосгон хийцтэй бүгд 4 давхраар төлөвлөж, хучилтын хавтан нэг бүрийг хөндлөн ханатайгаар бүсэлж барьсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өрөө тутам хөндлөн даацын ханатай. Энэ нь газар хөдлөлтийн өндөр чадамжийг харуулж байгаа хэрэг юм. Улмаар Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны хүсэлтээр орон сууцны барилгыг 5 давхар болгох, 3,4-р хорооллоос эхлэн газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар барьж эхэлсэн. Ерөнхийдөө Эрдэнэт хотын 6 хорооллын бүх барилга газар хөдлөлтийн 8-9 баллд тэсвэртэй байхаар тооцож барьсан” гэсэн юм.

Түүнчлэн шинээр барьж байгаа барилгуудад газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байхаар тооцож ашиглалтад хүлээн авч байгаа. Ялангуяа 7 давхраас дээш барьсан бүх барилгад хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулдаг гэлээ. 

Related news