Зөвшөөрөлгүй зорчигч тээврийг албадан буцаана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-22 15:14:58

Дорнод /МОНЦАМЭ/. Эрүүл ахуйн халдвар, хамгааллын дэглэмийг зөрчин тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч, ачаа тээвэрлэн ирсэн иргэн, тээврийг хэрэгслийг албадан буцаана. 

Короновируст халдвартай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор ачаа тээвэрлэлтийн гэрээгүй аж ахуй нэгж, хувь хүнээр захидал, илгээмж, боодолтой ачааг тээвэрлүүлэхгүй байх талаар аймгийн Онцгой комиссын тогтоолын хэрэгжилтэд Цагдаагийн байгууллага, Aвто тээврийн төвөөс хяналт тавин ажиллаж байгаа юм. Тиймээс иргэдийг албан ёсны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй “Монгол шуудан" ХК-аар үйлчлүүлэхийг зөвлөлөө.



Related news