Нийслэлээс ирэх 250 иргэний PCR шинжилгээг 48-р сургууль дээр авна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-22 16:16:04

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх 250 иргэний PCR шинжилгээг маргааш буюу энэ сарын 23-ны өдрийн 09.00-14.00 цагийн хооронд БЗД-ийн Сансарын РЦНК-ийн зүүн талд байрлах 48-р сургууль дээр авна гэж Онцгой комиссоос мэдээллээ. 

Шинжилгээнд хамрагдах иргэд Дорнод аймгийн харьяатай байх бөгөөд өөрийн цахим үнэмлэх, холбогдох бичиг баримтаа авч ирсэн байх шаардлагатай гэв. Мөн Дорнод аймагт ирсэн иргэд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т байгаа хугацаанд эргэж явахгүй болохыг анхааруулж байна. Шаардлагатай тохиолдолд 7058-4647, 7058-3366 дугаарын утсаар аймгийн Шуурхай штабтай холбогдох боломжтой юм.


Related news