Улаанбаатараас 1400 иргэнээ татан авч эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-23 11:36:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа 1400 гаруй иргэнээ 2021 оны 1 дүгээр сарын 22-27-ны өдрийг хүртэл хугацаанд татан авах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Дээрх иргэдээс 400 гаруй нь хувийн тээврийн хэрэгслээр, үлдсэн мянга орчим иргэн нийтийн тээврийн хэрэгслээр ирэх хүсэлтээ өгсөн байна. Мөн иргэдийн 500 гаруй нь Арвайхээр суманд, 900 орчим иргэн бусад суманд очихоор бүртгүүлжээ.

Улаанбаатараас ирэх иргэд PСR шинжилгээг заавал өгсөн байхаас гадна шинжилгээний хариу нь 24 цагийн хугацаанд хүчинтэй гэдгийг анхааруулж байна.  PCR шинжилгээгүй зорчсон иргэдийг 14 хоног тусгаарлаж, тусгаарлалтын төлбөрийг нь төлүүлэхээс гадна 500 хүртэлх мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгслийг 14 хоног журамлахыг аймгийн Цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Related news