Өсвөр насны хүүхдүүд автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-25 12:23:05
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Он гарсаар аймгийн Замын цагдаагийн тасагт насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон болон эцэг эхийнхээ машиныг нууцаар барьж замын хөдөлгөөнд оролцсон гурван зөрчил бүртгэгджээ.

Иймд Цагдаагийн газраас эцэг, эхчүүдэд хандан хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулж, цар тахлын энэ үед хүүхдүүдийг гэрт нь байлгахыг анхаарууллаа. Насанд хүрээгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 7.1-т зааснаар  хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг авдаг байна.

Related news