NEAR-аас зохион байгуулсан уралдаанд Өвөрхангайн сурагчид амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-01-27 18:48:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -ноос зохион байгуулсан “Хүүхэд, сурагчдад зориулсан найм дахь удаагийн гар зургийн уралдаан”-д  Өвөрхангай аймгийн сурагчид амжилттай оролцлоо.

Тус уралдаанд Монгол, Хятад, Япон, Солонгос, Орос Улсаас 323 сурагч бүтээлээ хүргүүлсний 46 нь монгол хүүхдүүд юм. Тэдгээрээс Мэргэд лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Насанжаргал “Эрдэнийн эх орон” сэдэвт гар зураг, 10 дугаар ангийн сурагч С.Хишигтогтох “Хадгалж явах ёстой бидний соёл”  сэдэвт гар зургаар тусгай байрт шалгарсан байна.

Аймгийнхаа болоод сургуулийнхаа нэрийг өндөрт гаргаж, амжилт үзүүлсэн эдгээр сурагчдад аймгийн Засаг дарга А.Ишдорж, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар баяр хүргэлээ.

Related news