Хулгана жилийн шилдэг таван аж ахуйн нэгж шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-11 15:02:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд ажил үйлсээрээ тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас шагналаа.  

1.Шилдэг бүтээн байгуулагч аж ахуйн нэгжээр “Эрдэнэтийн урлан бүтээгчид” НҮТББ

2.Нийгмийн салбарын шилдэг хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжээр “Бадархундага-рашаан” ХХК

3.200 хүртэл ажиллагсадтай  Шилдэг дунд аж ахуйн нэгжээр “Жүр Үр” ХХК-ийн  Эрдэнэт салбар

4.Шилдэг жижиг аж ахуйн нэгжээр “Тэмүүжин оргил” ХХК

5.Шилдэг бичил аж ахуйн нэгжээр “Олон гурил ХХК” 

тус тус шалгарч цом, өргөмжлөл 3.000.000 төгрөгийн батламж гардан авлаа. 

 

Related news