Төрийн дээд одон, медалиар 120 гаруй хүнийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-11 15:08:03
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Төрийн дээд одон, медалиар 120 гаруй хүн шагнууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат болон бусад албаны дарга нар гардуулсан юм.

Хөдөлмөрийн хүндэт медалиар ахмад настан Ж.Алгаа, БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн үйлчлэгч Д.Аюуш, “Эрдэнэт текс” ХХК-ийн хатаагч Б.Баасансүрэн зэрэг нийт 30 гаруй хүн шагнууллаа.

Цэргийн гавъяаны одонгоор Дэнж багийн өндөр настан С.Гомбосүрэн, Б.Дэнсмаа зэрэг нийт дөрөв, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор гурав, Цэргийн хүндэт медалиар таван хүнийг шагнасан байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган, “Эрдэнэт ДЦС”-ын гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар зэрэг 11 хүн, Алтан гадас одонгоор өндөр настан Т.Янжинлхам, З.Энхтуяа, Б.Эрдэнэтуяа, аймгийни ЗДТГ-ын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ж.Сандуйжав зэрэг нийт 20 гаруй хүнийг шагналаа.

 

Related news