Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гарын булчинг хөгжүүлэх аргыг заалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГазраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулсан байна.
Уг сургалтыг аймгийн ХГБХХ-ийн мэргэжилтэн н.Оюунжаргал удирдан явуулжээ. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар хичээл заасан байна. Тус сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй 9 хүүхэд асран хамгаалагчийнхаа хамт оролцжээ.
Оролцогчид эсгий болон төрөл бүрийн туслах материал ашиглан, хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх бүтээл хийж сурсан байна. Тэд эсгийн дээр өөрсдийн хүссэн зургаа зураад түүнийгээ өнгийн цаас хайчилж, мөн шүр, товч наах зэргээр нааж чимэглэх үйлдлүүдийг хийж даджээ.
Ерөө сумын хэмжээнд нийтдээ 2-17 насны хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд байдаг юм байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг