Орон нутгийн төсвийн орлого 151.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-02-22 15:53:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн 2021 оны 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн талаарх статистик мэдээ гарчээ.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд орон нутгийн төсвийн орлого 2728.8 сая төгрөг буюу 151.3 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Үүнээс аймгийн төсвийн орлого 1112.3 сая төгрөг буюу 88.1 хувийн гүйцэтгэлтэй, харин сумдын төсвийн орлого 1616.5 сая төгрөг буюу 299.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

2021 оны 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн зарлага 4588.8 сая төгрөг буюу 47.3 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага 1112.9 сая төгрөг буюу 23.7 хувь, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн зарлага 3476.0 сая төгрөг буюу 69.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

Related news