Сумын төвийн шинэчлэл төсөл Эрдэнэцогт, Галуут суманд хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-22 18:35:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2020 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжсэн сумын төвийн шинэчлэл төсөл энэ онд Галуут, Эрдэнэцогт суманд тус тус хэрэгжинэ.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаар ахлуулсан ажлын баг Өлзийт суманд ажиллаж тус төслийн хэрэгжсэн нөхцөл байдалтай танилцлаа. Ийнхүү туршлага судалж, цаашид хоёр суманд хэрэгжүүлэхдээ анхаарах зүйлс, хэрэгжүүлэх арга зам, үр дүнг хэрхэн гаргах  төлөвлөгөөг ярилцсан байна. 

Тус төслийн явцтай танилцахаар Галуут сумаас 20, Эрдэнэцогт сумаас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ирсэн бол холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд  байлцав.  Эрдэнэцогт, Галуут суманд сумын төвийн шинэчлэл төслийг хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн оролцоог сайтар хангуулах нь зүйтэйг ажлын багийнхан онцолж байлаа.

Related news