"Жаргалтай амьдрал" төвийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-22 18:40:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагууд болох аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Шүүх, Прокурор, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба болон Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллага "Жаргалтай амьдрал" төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

"Жаргалтай амьдрал" төв үүд хаалгаа нээснээс хойш 100 хүний архинд донтох эмгэгийг эмчилсэн бол энэ төвөөр үйлчлүүлэх хүсэлтээ 600 гаруй иргэн өнөөдрийн байдлаар гаргаад  байгаа аж.

Уг арга хэмжээний хүрээнд тус төвийн их эмч Б.Мөнхсүлд "Жаргалтай амьдрал" төвийн үйл ажиллагаа болон гарч буй үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулж, мэргэжлийн байгууллагын дарга, мэргэжилтэн нараас үйл ажиллагаандаа анхаарч ажиллах мэргэжил арга зүйн зөвлөгөө авч харилцан мэдээлэл солилцлоо.

Related news