Хүчит тэжээлийн тусламжийг сумдад хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-23 13:58:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Малчдад хүргэх тэжээлийн тусламжийн хоёрдугаар хэсэг Говь-Алтай аймагт ирлээ.


Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд тус аймгийн 10 сумын 4276 малчин өрхөд малын тэжээл олгоно. Энэ оны нэгдүгээр сард малчдад олгох тэжээлийн эхний хэсэг ирж, өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хүргэсэн юм. Харин хоёрдугаар хэсэгт 355 тн хүчит тэжээл тус аймагт ирснийг Бугат, Тонхил, Төгрөг, Чандмань, Цээл, Эрдэнэ, суманд тус бүр 30 тн, Бигэр 35 тн, Халиун 35тн, Цогт 50 тн, Дэлгэр суманд 55 тн хүчит тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа тухай тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Related news