Уул, уурхайн ээлж солилцох ажил тогтмол хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-24 11:57:35

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яамны сайдын хамтарсан тушаал, холбогдох журмын дагуу уул уурхайн ээлж солилцох ажлыг Дархан-Уул аймагт тогтмол хэвийн зохион байгуулж байна. Ээлж солилцох ажилчдад тухайн байгууллагаас нь ирүүлсэн албан хүсэлт, нэрсийн жагсаалтыг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгох ажлыг аймгийн Байглаль орчин, аялал жуулчлалын газар хариуцан ажиллаж байна.

Өнөөдөр "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийн Төмөртэйн уурхайн ээлж солилцоогоор явах 106 ажилтан албан хаагчийг байгууллагын зардлаар түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж уурхай руу явуулж байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг байрлах тус уурхайгаас буцаад Дарханд 87 хүн ээлжээс бууж ирэх аж. "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр" ХК 2020 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нийт 14 удаа 7 мянга гаруй ажилтнаа компанийнхаа зардлаар түргэвчилсэн оношлуурт хамруулан ээлж солилцуулжээ.

Related news