Сураггүй болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 9 дүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд өчигдөр /2021.02.27/ 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн, сайн дураар хүмүүс ч нэгдэн өргөн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Иргэн Д/4 настай эрэгтэй/, Д/4 настай, эрэгтэй/, Т/4 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 23:05 цагт тус багийн иргэн Д-ийнд унтаж байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    