Монгол Улсын Баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-02 13:25:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн МАН-ын хорооноос Эх орончдын баярын өдөр /2021.03.01/ Монгол Улсын Баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгууллаа.

Ёслолд Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн  Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нарын аймаг орон нутаг, сумдын удирдлагууд, МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд оролцов.  

Улс орны хөгжил дэвшлийн 100 жилийн түүхийг бүтээж ирсэн МАН-ын гишүүд, дэмжигчид энэ өдөр үндэсний дээл хувцсаа өмсөн, одон тэмдгээ зүүн ёс төртэйгөөр оролцон хүндэтгэл үзүүллээ.

Related news