Гамшгаас хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-02 17:39:00

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам аймгийн онцгой байдлын алба хаагчидтай уулзаж салбарын хөрөнгө оруулалт, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлж харилцан санал солилцсон байна.

Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх  чиглэлээр тодорхой хөрөнгө оруулахаар тусгажээ.

Тухайлбал гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зардалд 350,0 сая төгрөг, аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 60 сая төгрөг, гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв байгуулахад 100 сая, гамшгаас хамгаалах шуурхай албыг авто тээврийн хэрэгслээр хангахад 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулахаар төлөвлөсөн аж.

Мөн гамшгаас хамгаалах иргэдийн сайн дурын бүлгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гэнэ.

Мөн ковид-19 цар тахлын үед хамт олноо манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан хоёр алба хаагчийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнав.

Related news