Сэлэнгэ аймгийн газар нутгийн нэрийн зураг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-10 19:26:32

Сэлэнгэ аймгийн газар нутгийн нэрийн зургийг шинээр гаргалаа.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газар нутгийн албан ёсны нэрийг бүх нийтээр хэрэглэх тухай” 2014 оны 04 сарын 23 өдрийн 52 дугаар тогтоол гарчээ. Энэхүү тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн ард иргэдэд газар зүйн албан ёсны нэрийг зөв бичих, хүүхэд залууст таниулах зорилгоор Сэлэнгэ аймгийн газар нутгийн нэрийн зургийг танилцуулж байна.

1980-1987 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн газар нутгийн нэрийн хээрийн судалгаа хийгдэж 240 000 гаруй нэрийг тодотгон тогтоож, бүх төрлийн байр зүйн болон сэдэвчилсэн газрын зурагт ашиглаж байгаа юм байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news