Mэргэжлийн хяналтын байцаагчид зөвлөн туслахыг эрмэлздэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-10 22:12:20
Yesukheitumur Tumurbaatar

Нийгэмд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн тусалдаг Мэргэжлийн хяналтын байгууллагын баяр  боллоо. 

Төв аймгийн Зуунмод сумын "Солонго" цогцолборт 6 сарын 10-нд болсон Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр"-т тус байгууллагын үе үеийн төлөөлөл оролцож, алдаа оноо, ололт амжилтаа хэлэлцсэн юм. Энэ үеэр амжилт бүтээлээрээ бусдыг  манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал: Ж.Отгонбуян, М.Ганчимэг, Э.Ганболд нарт улсын хяналтын болоод төрийн албаны тэргүүний ажилтан, Д.Цэрэнчунд, Ө.Хишигдолгор нарт аймгийн хүндэт тэмдэг, Б.Оюунжаргал, Б.Хишигтогтох, Т.Насанжаргал нарт аймгийн Засаг даргын жуух бичгийг тус бүр гардуулжээ.

Урьд нь мэргэжлийн хяналтын байцаагчид акт тавих, торгохыг голчилдог байсан бол шинэчилсэн бодлогоор акт тавьж хянах бус зөвлөн туслахыг эрмэлздэг болсон тухай байгууллагын дарга Т.Мөнхсүлд ярив.

Тус байгууллага одоогоор 40 гаруй ажилтантай ба уг өдрийг Засгийн газрын тогтоолын дагуу 2005 оноос хойш тэмдэглэсээр ирсэн байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news