ТӨВ: Сэргэлэн сум төрийн дээд Алтан гадас одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-23 08:58:50

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 119 дүгээр зарлигаар Төв аймгийн Сэргэлэн сумыг төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав.


Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу юм. Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас 16-д, газар нутгийн хэмжээгээр эхний 5-д ордог.


Сумын хэмжээнд 155 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэйгээс 60 ААН тогтмол үйл ажиллагаа явуулж улсад 90.5 сая, аймагт 1748.9 сая, суманд 8337.9 сая нийт 10176.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.


Тус суманд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь орон нутгийн болоод улс орны эдийн засаг хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж байна.


Үүнд, 50 кВт салхин цахилгаан станцыг 2013 онд ашиглалтад оруулан үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Мөн олон улсын нисэх онгоцны буудлыг 2021 онд ашиглалтад оруулсан. Жилд 100 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр, мөн бетон үйлдвэрүүдйг 2015 онд ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулж байна. 

Related news