Засаг дарга хяналтын постуудад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-09 14:27:59

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр аймгийн Засаг дарга Г.Батзам Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн төв постод ажиллажээ.

Албаныхан жижүүрийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээ мэдээллийг сонсож, дэлхий нийтийг хамарсан цар тахлын тархалт манай улсад буурахгүй байгааг мэргэжлийн байгууллагуудад анхааруулж шаардлагатай зөвлөмж, үүрэг чиглэл өгсөн байна.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаа, Онцгой зэрэг тусгай чиг үүргийн байгууллагуудын ажилтнууд үүрэг гүйцэтгэсэн юм.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Говьсүмбэр аймагт  урлаг соёл, биеийн тамир зэрэг 21 төрлийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж нээгээд байна.

Мөн нийслэлээс хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо ихэмч байгаатай холбогдуулан аймгийн Замын цагдаагийн тасгаас харьяа бүс нутагт авто тээврийн хяналт шалгалтыг 24 цагаар хэрэгжүүлж байна.


Related news