МАН-ын сурталчилгаа Хотгойдын баатар Чингүнжавын талбайд боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн МАН “Тууштай сонголт эрчимтэй хөгжлийн төлөө хамтдаа” уриатайгаар сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хотгойдын баатар Чингүнжавын талбайд хийв.
Хөвсгөлийн тойрогт МАН-аас УИХ-д Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан нар нэр дэвшиж байгаа бол орон нутагт аймгийн намын боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй 700 гаруй мэргэжилтнээс сонгож шат шатны судалгааг өнгөлөн гарч ирсэн 51 хүнээс 41 нэр дэвшигчдээ тодруулсан гэдгийг онцолж байлаа. Мөн хуулиа дээдлэн сонгуульдаа шударга өрсөлдөж ялалт байгуулахыг аймгийн МАН-ын дарга Л.Ганболд журмын нөхөддөө уриалж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа