Тэтгэврийн нэмэгдэлд 350 гаруй сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-14 15:46:47

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 17000 иргэн сард 4 тэрбум гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол энэ сард тэтгэврийн нэмэгдэлд 350 гаруй сая төгрөгийг олгоод байна.

Тэтгэврийн насны иргэдийн ихэнх нь зээлтэй байдаг бөгөөд зээлтэй иргэд нэмэгдлээ авч байгаа гэнэ. Харин ажилласан жилийг нөхөн тооцуулах тухай хуулийн хэрэгжилтэнд нийт хамруулахаар төлөвлөсөн 30 орчим мянган иргэдийн 99 хувь нь хамрагдсан хуулийн хэрэгжилтийг хангалттай гэж үзэж байгаа гэдгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Лхагважав мэдээллээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа  

Related news