Орхон аймагт санал тоолох 55 машин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-16 14:08:29
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 29-нд УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Энэ үеэр Орхон аймагт 43 Хэсгийн хороонд санал тоолох 55 машин ажиллана.

Мөн Баян-Өндөр, Жаргалант суманд тус бүр нөөцийн нэг, нэг машин байрлана.

Хэсгийн хороодод 2000 сонгогч тутамд нэг, 2000-аас дээш сонгогчтой хэсгийн хороонд санал тоолох хоёр машин ажиллахаар болжээ. Сонгуулийн саналын хуудсыг илүү буюу мандатын тооноос хэтрүүлж дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүйд тооцогдохыг аймгийн Сонгуулийн хорооноос анхаарууллаа.

Б.Оюун-Эрдэнэ

Related news