Иргэний үнэмлэхээ авах хүний тоо хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-16 14:47:32
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт 400 гаруй иргэн иргэний үнэмлэх авах захиалга өгсөн байна. Энэ нь ердийн өдрүүдтэй харьцуулахад хоёр дахин их тоо ажээ.

Сонгууль болохтой холбоотойгоор бичиг, баримтаа цэгцлэх, сонгуулийн санал хураалтаас 14 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөн хийх зэргээс үүдэлтэй гэнэ. Иймд иргэний үнэмлэхээ гээсэн иргэд энэ долоо хоногтоо амжиж үнэмлэхээ захиалахыг Улсын бүртгэл, Статистикийн газраас анхаарууллаа. Орхон аймагт сонгууль өгөх 67 мянган орчим иргэн бий. Иргэд сонгогчийн нэрсийн жагсаалтад өөрийн нэр, регистрийн дугаар баталгаажсан эсэхийг www.burtgel.gov.mn сайтаар орж шалгах хэрэгтэй юм.

Б.Оюун-Эрдэнэ

Related news