Халуун усны түгээлтэд хамрагдаагүй иргэд гомдол гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-16 22:29:58
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын 300 өрхөд туршилтын журмаар олгож буй халуун усны түгээлтэд хамрагдаж чадаагүй иргэд бухимдаж байна.

Тодруулбал: Номт, Баруун Зуунмод багийн халаалтын зуухыг шинэчилж, зөвхөн амралтын өдрөөр ус өгч байгаа бөгөөд үүнд бусад иргэд гомдолложээ.

Энэ ажлыг хариуцан зохион байгуулж буй Төв Чандмань ДЭХГ-ын дарга Г.Цогтсайхан иргэдийн асуултанд хариулахдаа хөрөнгө, санхүүгийн бэрхшээл тулгарсаар байгааг тодотгов.

Цаашдаа туршилт амжилттай хэрэгжиж, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдвэл сумын хэмжээний оршин суугчдыг халуун усанд холбохоор төлөвлөжээ. Одоогоор усны төлбөрт нэг хүнээс 1436 төгрөг авч байна. Гэхдээ зардлаа нөхөхөд хангалтгүй, буюу зуны турш 9 сая төгрөгийн алдагдалтай ажиллах урьдчилсан тооцоо байгааг ДЭХГ-ын дарга дурьдсан юм.

Өнөөдрийн байдлаар "Манзушир өргөө", "Өгөөж" хотхоны зарим хэсэг, 11-12, 26 , 28, 38,  34, 24- р байрыг халуун усаар хангаж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news