Иргэд тохижилтын ажил хийлгэх саналыг түлхүү ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах зорилгоор хөрөнгө оруулалтын жагсаалт эрэмблэх 14 багийн иргэд нийтийн хурал боллоо.
Хурлаас өмнө хийгдэх ажлын саналыг бүх өрхөөр 10000 иргэнд саналын маягт тараахад 3700 гаруй иргэнээс 12900 санал иржээ. Иргэдээс ирсэн саналын зонхилох нь нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбай барьж өгөх, орон сууцны гадна тохижилт, бүх байрнуудын дээвэр, байрны гадна засвар хийж өгөөч гэсэн байжээ.
Энэ удаагийн хурал саналын маягтаа тарааж иргэдээс саналыг нь урьдчилсан байдлаар авч жагсаалтаа ийнхүү багийн иргэд нийтийн хурлаараа хэлэлцүүлсэн нь онцлог байлаа. Хурлаас гарсан жагсаалтаа иргэдээс ирсэн саналтай нэгтгэн хамгийн их саналаар ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын нэгдсэн жагсаалт гарах ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа