Тариалан суманд газрын хэмжилт, зураглалын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-24 16:40:57

Увс /МОНЦАМЭ/. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тариалан сумын нутаг дэвсгэрт эзэмшил, өмчлөлийн газарт хяналтын хэмжилтийг тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд хийнэ. Энэ хүрээнд газрын холбогдох мэргэжилтэн болон Тариалан сумын ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар Тариалан сумын газрын даамал Д.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.

-“Төлөвлөгөөний дагуу энэ сарын 24-нд Тээлийн боом орчимд, 25-нд Хартолгой орчимд, 26-нд Тариалан сумаас доош, хөндлөн замын дээд хэсэг хүртэлх талбайд газрын хэмжилт, зураглалын ажил хийгдэнэ. Иймд ажлын хэсгийн төлөвлөлтийн дагуу тухайн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгуулладууд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хэрэгцээт мэдээллийг 99450462, 91303202,70453132 тоот утсаар холбогдож авах боломжтой.

Тариалан сумын хувьд газрын хүрэлцээ боломжийн байгаа ч усны хомсдлын улмаас зарим талбай ашиглах боломжгүй байна. Суманд үйл ажиллагаа явуулж буй "Алтан дуулга" ХХК-ийн хувьд газар доорх сүлжээгээр усны асуудлаа шийддэг. Харин энэ жилээс ашиглагдахгүй байсан газрыг эргэлтэд оруулах ажлыг тодорхой хэмжээнд зохион байгууллаа. Энэ хүрээнд нэмж 100 га газарт гар аргаар усалгааг шийдсэн. Тариалалтын ажил хэвийн явагдаж байна” хэмээн Тариалан сумын газрын даамал Д.Түмэндэмбэрэл хэллээ.

Related news