Сонгуулийн ирц хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Орон нутгийн 18.00 цагийн байдлаар сонгуулийн санал хураалтын ирц аймгийн хэмжээнд 48,2 хувьтай байна. Сонгуулийн насны 51988 иргэний 25079 нь саналаа өгчээ. Хөдөөгийн сумдад санал хураалтын ирц 22,2-48,1 хувьтай байгаа аж.
Саналаа өгөөгүй иргэдийг насны бүлгээр авч үзвэл сонгуулийн насны иргэдийн хамгийн их хувийг эзэлдэг 20-25, 25-29 насны иргэд сонгуульд идэвхгүй оролцож байгаа тоон үзүүлэлт гараад байна. Харин 50-иас дээш насныхны сонгуулийн ирц 44-60 хувьтай байна. Аймгийн хэмжээнд ирц хангалтгүй байгаа тул иргэн бүр сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооноос уриалж байна.