Орхон аймгийн нийт хүн амын 1.6 хувь нь халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-17 15:08:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Орхон аймагт коронавирусний халдварын 70 тохиолдол бүртгэгдсэн бол 11.00 цагаас хойш нэмж 23 буюу нийт 93 тохиолдол бүртгэгдээд байна. Ингэснээр халдвар авсан хүний тоо 1540 боллоо. Энэ нь Орхон аймгийн нийт хүн амын 1.6 хувь нь халдвар авсан гэсэн үг юм. 

Халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа тул ЭМГ-аас иргэдийг дархлаагаа сайн дэмжиж өөрөө, өөрийгөө хамгаалахыг анхаарууллаа.

Орхон аймаг нь 103.6 мянган хүн амтай.

 

Related news