Аймагтаа малын тэжээл тарьж, гурилаа үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-21 17:11:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хархорины гурил, тэжээлийн үйлдвэрийг сэргээн ашиглалтад оруулах, малын тэжээлээ өөрсдөө тарьдаг байх томоохон зорилтыг тавиад байна.

Үүний тулд “Өв агро гурил тэжээлийн үйлдвэр” орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулж, 500 га талбайг хашаажуулан малын тэжээл тарихаар ажиллаж байгаа юм.  

Хархорин суман дахь Хөдөө аж ахуйг дэмжих салбар сангийн техник тоног төхөөрөмж, тариалангийн талбайг орон нутгийн өмчлөлд шилжүүлэх талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд санал хүргүүлсэн бөгөөд яамнаас дэмжигдэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт шийдвэр гаргуулахаар хүлээгдэж байгаа аж.

Related news