Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 27 тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-19 15:52:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын батлагдсан 27 тохиолдол илэрч, нийт тохиолдол 649 боллоо. Өссөн дүнгээр нийт 15165 удаа PCR шинжилгээ хийсэн бол 21159 удаа түргэвчилсэн тестээр шинжилгээ авчээ.   

Аймгийн эмч, эмнэлгийн ажилтнууд дархлаажуулах вакцины эхний тунд 11820, хоёр дахь тунд 10174 хүнийг хамруулаад байна.

Related news