4.2 мянган толгой бог малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ХХААГ-аас "Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ны эхний үе шатыг хэрэгжүүлж дуусчээ.
Бүртгэлжүүлэлтийн аяны хүрээнд 4.2 мянган толгой бог малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн байна. Мал бүртгэлжүүлэх аяны эхний хугацаа энэ оны гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-нд үргэлжилсэн бол хоёр дахь үе шат нь ирэх есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж.
Говьсүмбэр аймаг 2020 оны жилийн эцсийн
мал тооллогын дүнгээр 452.2 мянган толгой мал тоолуулсан.