180 саяын өртөгтэй хогийн савууд бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-28 13:27:04

Булган аймгийн Булган сумын 2, 6-р багийн 400 айл өрх хог төрөлжүүлэн хийх хогийн савтай боллоо.

Тус аймгийн Булган сумын 1 – р багийн айл өрхүүд  2013 – 2014 онуудад  тус хогийн саваар жигдэрсэн. Булган аймгийн Байгаль орчны газраас 138 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр 1 – р багийн 212 айл өрх, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд 90 ширхэг хогийн савыг байрлуулсан нь үр дүнгээ өгч иргэд уусан ундаа усны сав, идсэн чихрийн цаасаа гудманд биш хогийн саванд хийдэг болж байна гэдгийн аймгийн Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилчид ярьж байлаа.

Тэгвэл энэ онд  Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялагийг нөхөн сэргээх  төсвөөс 180 саяын хөрөнгө оруулалттай тус ажилд тендэр зарлагдан хуулийн дагуу шийдвэрлэснээр хийгдэж айл өрхүүдэд хогийн сав нь очоод байна. Хогийн савыг байрлуулснаар айлын хашааруу орж хог ачих шаардлагагүй гаднаас нь хавхлаг тагийг онгойлгон ачих боломжтой нь шатахуун хэмнэх, эзгүй байсан ч хогийг султгах зэрэг олон давуу талтай юм.

                                                                                                                                          П.Батням

 

Related news