Хотын төв дэх авто зогсоолыг буулгаж тохижуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-28 16:42:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах АШУҮИС-ийн байрны гадна талбайн авто зогсоолыг буулган тохижуулж, ногоон байгууламж хийв.


Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тус талбайг тохижуулах захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэжээ. 

Гүйцэтгэгч “Охь мандал” ХХК тавдугаар сарын 15-наас ажлаа эхлэн авто зогсоолыг буулгаж, 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэг, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдсэн аж. 




Related news