Сибирийн ойд асаж буй түймрийн утаа Дорноговийн ихэнх нутгийг бүрхжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. ОХУ-ын Якут, Сибирийн ойд асаж буй түймрийн утаа Дорноговийн ихэнх нутгаар бүрхсэн талаар аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Салхины хүч баруун хойноосоо байгаа тул Сибирийн түймрийн утаа Сэлэнгэ-Улаанбаатараар дамжин зүүн урагш шилжсэн байна.
Наймдугаар сарын 05-ны байдлаар Дорноговь орчмоор салхины хурд 5-10 метр секунд байгаа бол ирэх гурваас дөрвөн хоногт 30-35 хэм халах төлөвтэй байгаа юм.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    