"ЭТТ" бондын 2 дахь шатны арилжааны захиалга үргэлжиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-23 15:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр "ЭТТ" бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн. Эхний үе шатыг энэ оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 9-нд амжилттай зохион байгуулсан. Тэгвэл Тавантолгойн ДЦС, Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх "ЭТТ" бондын 2 дугаар шатны арилжааны захиалга албан ёсоор эхлээд байна.




Хоёр дахь үе шатанд нийт 100 сая ам.доллар болон 285 тэрбум төгрөгийн бондыг олон нийтэд санал болгон арилжиж байна. Энэ шатны худалдан авах захиалгыг энэ оны 8 дугаар сарын 25-нд хаах юм. Нийт аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, "ЭТТ" бондын арилжаанд оролцохыг уриалжээ. 


Тус бондын арилжаанд оролцохын тулд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй аль нэг брокерийн компанийг сонгон үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Үүний дараа тухайн үнэт цаасны компанийн брокерийн заавраар мөнгөн дүнгээ байршуулснаар захиалга баталгаажих аж. 

  • Төгрөгийн бонд: нэгжийн үнэ 100.000 төгрөг, хүү 10 хувь, хугацаа 36 сар
  • Долларын бонд: нэгжийн үнэ 100 ам.доллар, хүү 5.8 хувь, хугацаа 24 сар

Related news