ОБЕГ - ын УАШТ Булган аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-04 12:19:22

ОБЕГ-аас зохион байгуулж буй УАШТ Булган аймагт болно.

Энэ сарын 24 - 26-ны хооронд болох тус тэмцээнд ОБГ-ын 31 багийн 310 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэлдээ гараад байна. Аймгуудын ОБГ-ын дарга, мэргэжилтэн, тамирчдын хамтаар 600 орчим хүн хүрэлцэн ирнэ гэсэн урьдчилсан бүртгэл хийж тэднийг байрлуулах, хооллох, тэмцээний бэлтгэлийг хангах ажил өрнөж эхэллээ. Тэмцээн саадтай гүйлт, байлдааны таталт, 400 метрийн буухиа, өндрийн саад гэсэн 4 төрлөөр болох бөгөөд тамирчдыг аймгийн төвд байрлах "Магсаржавын бунхан"-ны хойд талбайд отог байгуулан байрлуулахаар төлөвлөжээ. Төв аймгийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаахаар Булган аймагт өнөө өглөө хүрэлцэн ирлээ.

                                                                                                                                        П.Батням

Related news