Шатахуун ачсан галт тэрэг Монгол руу хөдөлжээ

Монголын мэдээ | Нийгэм
khandmaa@montsame.gov.mn
2021-09-25 13:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход УБТЗ ХНН онцгой анхаарч хөрш орны төмөр замын байгууллагуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч байна.


Ангарскийн нефтийн үйлдвэрээс өнөөдөр гарч буй эхний ээлжийн 1500 тн шатахууны тээвэр нь УБТЗ-ын удирдлага Дорнод Сибирийн төмөр замын удирдлагад хүсэлт тавьсны үр дүнд Дорнод Сибирийн төмөр замын дарга үүрэг өгч тус замын Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдтай хөдөлсөн бөгөөд өнөөдрийн дотор Наушки өртөөнд хүргэхээр болжээ.


Мөн хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9-р сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж вагон хангалтыг хийлгэж байна. Ингэснээр Хөх хот дахь нефть боловсруулах үйлдвэрээс ачигдах шатахууны тээвэр богино хугацаанд шуурхай зохион байгуулагдаж эхний ээлжийн вагонууд ачигдаж эхлээд байна.

 

Related news