"Соёлын биет бус өвийг уламжлагчдаараа бахархъя" цахим уралдаан зарлажээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-10-13 11:55:39
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас “Соёлын биет бус өвийг уламжлагчдаараа бахархъя” цахим уралдаан зарласан. 

Уралдаанд оролцох өв уламжлагчид монгол гэрийн уламжлалт урлал, уламжлалт хээ, угалз, эсгий ширмэл урлал, үндэсний нум сум урлал, монгол дарханы уламжлалт арга ухаан, баримал, зээгт наамал, модон сийлбэр, уламжлалт уран хатгамал, оёдлын урлал, монгол зургийн урлал, үндэсний хөгжмийн урлал, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, монгол малгай, гутлын урлал, бөхийн зодог шуудаг, хөөрөг зэрэг бүтээлүүдээр оролцох боломжтой юм.  

Уралдаанд оролцогчдын бүтээлийн танилцуулга, материалыг 10 дугаар сарын 14 хүртэл авах бөгөөд тус сумын ЗДТГ-ын цахим хуудсанд хамгийн их хандалт авсан оролцогчийг зохион байгуулагчдын оролцоотой дүгнэж, шалгаруулах ажээ.

Өнөөдрийн байдлаар тус уралдаанд өв уламжлагчид дан зүүгээр нэхэх урлал, сутажин гар урлал, эсгий урлал, монгол дээл урлал, уран хатгамал-даалин урлал, сийлбэр урлал, эсгий ширмэл, өлзий гоёл-дархан, уран сийлбэр, уран зураг, эсгий урлал-сийлбэр зэрэг бүтээлүүдээ танилцуулсан байна.  

Related news