Монголбанкны салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баттөмөрийг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-13 18:01:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын захирал Б.Оюунцэцэг гавьяаны амралтад сууж, захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Баттөмөрийг томиллоо.   

Б.Оюунцэцэг тус салбарт тасралтгүй 38 жил ажиллаж, үүнээс салбарын захирлаар 21 жил ажиллажээ.

Шинээр томилогдсон салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баттөмөр, Б.Оюунцэцэгийн хамт өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай уулзаж, Дундговь аймгийн банкны салбарын өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 



Related news