“SMART EDUCATION” төсөлд 40 сурагч хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/. Цар тахлын үед хичээлээ цахимаар үзэх
боломжгүй хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжийг олгох зорилгоор Мобиком
корпораци, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага хамтран “SMART EDUCATION” төслийг эхлүүлжээ.
Үүний хүрээнд өнөөдөр Орхон аймгийн 40 сурагчид ухаалаг утас бэлэглэлээ.
“SMART EDUCATION” төсөлд хүүхдүүдийг хамруулахдаа
гар зураг болон эсээ бичлэгийн уралдаан зарласан байна. Ингэхдээ сургуульд гурваас дээш хүүхэд нь сурдаг
зорилтот өрхийг түлхүү хамруулсан аж. Уралдааны урилгыг нийт 200 хүүхдэд илгээснээс 129 нь оролцож 40 нь шалгарчээ.
Сурагчдын утсанд нэг жилийн дата эрхтэй дугаар, voo
багц, teams болон хичээлд хамрагдах программуудыг суулгаж өгсөн байна.